Манай компани нь олон улсын тээвэр зуучлал, тээврийн ложистик үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулан үйлчилгээнийхээ цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлж ирсэн оюунлаг үйлчилгээг эрхэмлэдэг, үндэсний баялаг бүтээгчдийн нэг билээ.
Бидний амжилт нь мэргэжлийн чадварлаг баг хамт олон, арвин их туршлага, оновчтой ложистик шийдлүүд, орчин үеийн менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хэвшүүлсэнтэй салшгүй холбоотой.
Дэлхий дээрх далайд гарцгүй 29 орны нэг нь манай Монгол Улс юм. Усан замаар шууд тээвэр хийх боломжгүй ч урд хэсгээр БНХАУ, хойд талаараа ОХУ-тай хиллэн оршдог ЕвроАзийг холбосон 100 орчим улс орноор дамжин өнгөрдөг төмөр замын өргөн сүлжээг ашиглан олон улсын тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
дэлгэрэнгүйХарилцагч
Улс
Тээвэрлэлт
Бид гуравдагч орноос манай орон руу ачаа тээвэрлэхэд дараах холимог тээврийн маршрутын дагуу зохион байгуулдаг.
Далайд гарцгүй манай орны онцлог байдалд тохируулан бид дэлхийн 80 гаруй улсын 300 орчим харилцагч түншүүдийн өргөн сүлжээгээрээ дамжуулан импорт экспортын тээвэр ложистикийн үйлчилгээг далайн тээврээр зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйМанай агаарын тээврийн үйлчилгээг ашигласнаар олон улсын агаарын тээврийн МИАТ, Air China, Korean Air, Aeroflot, Turkish Airline зэрэг авиа компаниудын шууд нислэгүүдээр импорт болон экспортын ачаа тээвэрлүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
ДэлгэрэнгүйБид улс хоорондын болон орон нутгийн авто тээврийн үйлчилгээний хүрээнд ердийн, хүнд даацын, тусгай зориулалтын (аюултай, шингэн, уурших ачааны гэх мэт) болон температурын тохируулгатай зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр ачааг түргэн шуурхай, найдвартай.
Дэлгэрэнгүй